Одоохондоо нэрийг нь өгч амжаагүй байгаа энэ зохиолыг толилуулъя.... Тэр нэгэн хүү өглөө болгон хичээлдээ явахдаа манай байшингийн хажуу талын замаар өнгөрдөг байлаа. Нэрийг нь мэдэхгүй тэр жаал миний нүдэнд бусад хүмүүсээс илүү өөр харагддаг . Саравчтай саарал малгай, цахилгаантай жирийн цамц, жинсэн өмд, байнга кет өмсдөг нь их сонин. Би тэгэхэд гэртээ өвчтэй хэвтдэг байлаа. Миний онош тодорхой байсан юм. Энэ бол намайг хүссэн дураараа явж, гүйж болохгүй хөлд тээглэсэн зангуу мэтийн зүйл байлаа. Намайг өглөө сэрэхэд аав, ээж 2 ажилдаа явсан, цайгаа уух гэж гал тогоо руу очихоор эгч коридорт тааран намайг үнсээд хичээлдээ явдаг байв. Хичээлээсээ чөлөө аваад 2 сар болсон бөгөөд одоо сургуулиа санаж, хүүхдүүдийн дунд орон инээж явахыг хүсдэг боллоо. Тэр хүү шиг ганцаараа биеэ дааж, хүмүүстэй харилцаж, чөлөөтэй агаар амьсгалан гүйхийг бас тэр хүүтэй танилцахыг хүснэ. Тэгээд шийдсэн юм, бусадтай харилцахаар... Оройн хоолон дээр гэр бүлийнхэндээ хоолойгоо засан байж хэллээ. – би сургуульд ахин сурмаар байна. Ахин найз нартаа болж хамт тогломоор байна гэлээ. – хүү минь хэрэггүй чи энэ байдлаар сургуульд сурч чадахгүй, банди нарт дээрэлхүүлж хөлөө эвдэлэхийг хүсээ юу гэлээ. – хэдий тийм байлаач би энэ байшинд өдөржин ганцаар байж тэвчихгүй нь. Энэ байшингийн цаана хүмүүс шинийг хийн, хүсэл мөрөөдлөө биелүүлж, минут болгон хөдөлж байхад яагаад би болдоггүй юм. Би ч гэсэн хүн ааваа, би шилдэг эмч болж өөр шигээ золгүй хүмүүст, бас тэдний ар гэрийнхэнд тусламаар байна.. хэмээн дуу нь цаашаа орсоор эргэн хараад робот хөлөө зөөсөөр өрөө рүүгээ явав. Анар өрөөндөө ороод өөртөө яагаад яагаад гэсэн асуултуулыг асуусаар байв. Яагаад энэ амьдралд хүмүүс өвддөг юм болоо, хэрвээ би тэр хүүхэд байсан бол, хүмүүс нэгнийгээ ялгалгүй харьцдаг байсан бол гэгчлэн бодсоор харанхуй өрөөндөө өглөөг болгожээ. үргэжлэл бий.....
Share


0 comments